Чи надад хайртай байсан ч юм билүү
Чимээгйүй зан чинь дийлээд хэлээгүй ч юм билүү
Хааяа мөргөлдөх учиртайхан харц
Хаанаас ч юм бэ гунигийн нулимс туссансан
Гудамжинд зөрөөд өнгөрөхдөө хайраа нуусан ч
Гутлын чинь удаашрах чимээнээр надад хоргоддогийг мэдэрдэгсэн
Гараас минь хэнэггүйхэн атгаад инээхэд чинь
Ганцхан чамаасаа хэзээ ч холдохгүй гэж сэтгэлдээ шивнэдэгсэн
Анх удаа чиний дэргэд тамхи татаж оноо алдсан
Араас чинь гүйхгүй юм шиг бишүүрхэн байж итгэлийг нь алдсан
Амьдралдаа алдахгүй гэж чамаас холдоод өөрийгөө алдсан
Аз жаргалын түлхүүрийг нулимстайгаа хамт хөнжилдөө алдсан
Зүрх дурлах л гэж надад ганцхан заяаж
Зүүдэндээ учрах л гэж шөнөжингөө хүлээдэгсэн
Надаас битгий яваач гээд зөөлхөн шивнэсэн бол
Насан туршдаа үнэн итгэлээр нэгнийгээ түшихсэн
Чи надад хайртай байсан ч юм бил үү
ЧИмээгүй зан чинь дийлээд хэлээгүй ч юм бил үү
Намайг хэлэхийг хүлээгээд зориглоогүй ч юм бил үү
Надад өөрийгөө зөвтгөх шалтаг энэ ч юм билүү
Чи миний сэтгэлд томоос том байртай
Чихэнд шивнэсэн үг чинь ганцаардалд түгжээтэй
Чамайгаа одоо ч дурссаар хүлээстэй
Чи минь ч бас наддаа одоо ч хайртай итгэлтэй...
Чи надад хайртай байсан ч юм билүү
Чимээгйүй зан чинь дийлээд хэлээгүй ч юм билүү
Хааяа мөргөлдөх учиртайхан харц
Хаанаас ч юм бэ гунигийн нулимс туссансан
Гудамжинд зөрөөд өнгөрөхдөө хайраа нуусан ч
Гутлын чинь удаашрах чимээнээр надад хоргоддогийг мэдэрдэгсэн
Гараас минь хэнэггүйхэн атгаад инээхэд чинь
Ганцхан чамаасаа хэзээ ч холдохгүй гэж сэтгэлдээ шивнэдэгсэн
Анх удаа чиний дэргэд тамхи татаж оноо алдсан
Араас чинь гүйхгүй юм шиг бишүүрхэн байж итгэлийг нь алдсан
Амьдралдаа алдахгүй гэж чамаас холдоод өөрийгөө алдсан
Аз жаргалын түлхүүрийг нулимстайгаа хамт хөнжилдөө алдсан
Зүрх дурлах л гэж надад ганцхан заяаж
Зүүдэндээ учрах л гэж шөнөжингөө хүлээдэгсэн
Надаас битгий яваач гээд зөөлхөн шивнэсэн бол
Насан туршдаа үнэн итгэлээр нэгнийгээ түшихсэн
Чи надад хайртай байсан ч юм бил үү
ЧИмээгүй зан чинь дийлээд хэлээгүй ч юм бил үү
Намайг хэлэхийг хүлээгээд зориглоогүй ч юм бил үү
Надад өөрийгөө зөвтгөх шалтаг энэ ч юм билүү
Чи миний сэтгэлд томоос том байртай
Чихэнд шивнэсэн үг чинь ганцаардалд түгжээтэй
Чамайгаа одоо ч дурссаар хүлээстэй
Чи минь ч бас наддаа одоо ч хайртай итгэлтэй...

Хар мянган жилд зүрх минь зөндөө дурласан
Хайрлаж явсан ч итгэлээ гээсэн нь олон
Нарт хорвоод биесээ мэдрэхгүй алс ч
Насан туршийн минь итгэл чамдаа би хайртай
Өвдсөн ч зүрхээрээ би чамтайгаа хамт
Өлссөн ч ходоодоороо бид холбоотой хамт
Өнгөрсөн ч цаг хугацаанд итгэлээрээ хамт
Өнөөдөр хол ч гэсэн бид хэзээд хамт
Хайрын сайхныг мэдрүүлсэн чи минь ганц
Хардалт, зүрхний цохилтыг түргэсгэсэн чи минь ганц
Хамтдаа булшинд ч гэсэн ормоор чи минь ганц
Хазаад авмаар чи минь наддаа ганц
Гутрахдаа чамтай ярилцаж сэтгэлээ би олдог
Гунихдаа чамайг бодож инээдээ би олдог
Ганцаардахдаа чамайг зүүдэлж эрч хүчийг би олдог
Ганцхан чи минь байгаа болхоор өөрийгөө би олдог
Уурласан ч өөрийгөө мартаад чи минь инээдэг
Унтарсан гал руу цочил нэмж хайрыг асаадаг
Уйлахдаа нулимсаа нууж ганцхан намайг аргаддаг
Уудам хорвоод амьдралаасаа илүү чамдаа би хайртай......
Horvood hun irehdee
Uuruu uilj busdiig amraadag...
Ariun biendee suunii uner shingeej
Aav eejiinhee hairand ulgiiduulj hun bolno
Aldrai nas balchir genen uedee
Alag delhiitee mendelj ertuntstei taniltsana
Shar nar bor honogiin jargaliin tulaand
Sharhadsan zurh, hugarsan garaa martan baij temtsene, zarim ni
Uldsen ni unuudurtuu tsuhurch engertee megshine
Ochuuhen bodloor devsger hiij sarhdaar tuuniigee daruulna
Ur uvtgusun bohir mungunii hoinoos
Uuriiguu martaad uriinhuu tuluu gej shuls unagana
Ajillasan ni onoj
Amidral ni sergene
Ataarhsan ni tsurhirch
Hulduu gav duujlene
Amidarsan ni tsuhurch
Niigemd yal uuruulne
Arai hiij zarim ni
Honogiin hooltoi honono
Zarim ni bayrtai jargaltai hutlultsunu
Zarim ni uurtai omogtoi nudeltsene
Zarim ni uchirgui bodlogogui savaltsana
Zailuul bugdeeree l zamaa olohgui gelderne
Udur honogiig ajillasan humuus hurdan unguruuvch
Utulsun hoinoo ungursun amidralaaraa baharhana
Uurtuu l bolj yavsan arhichid, zalhuuchuud
Unuudur l medsen yum shig uuriinhuu tolgoig niderne
Hudulmuriin tos amtalsan hunii huugiin gutal buten
Huluuruu tolgoi hiisen huurhii tuunii hamag ni tsoorhoi
Uilaad guilaa ch ungursun baina
Uheh tsag ni irsen
Uudam horvood onohoosoo aldsan
Tsag hugatsaa denduu olon
Gutraad hereggui dee
Tanii huu tani shig l amidrana
Bayarlaad ch yahav dee
Tanii huu tani shig l amidrana
Uur amisgal, udaan jargaliig
Uuriin munhag, heruuliin ugs joloodno
Uragshgui setgel, uhaangui alhmiin gaigaar
Urag turul ni urdaa barih modgui hotsorno
Bidnii amidral iim l baidag ta bodood uz
Betgersen setgeliin tulhuur ni gevel ta uuruu l yum
Amidraltai mendlehed
Zoruuleed ugsun ter az jargaliin tulhuuriig
Aya bid uursduu l
Hereggui geed namag ruu chuluuddag
Dahiad bitgii aldaarai amidral unuudruur duusahgui
Daraa geed orhison buhnee erguuleed av ter jargal baih
Dasal bolson ijlee buu gomdoo tushig baih
Daanch dee hun ta amidarch chadna itgeltei bai
Ungut ene orchlongoos halihdaa hun
Uuruu amarch busdiig uiluuldag...
Tas haranhuid bi gantsaaraa bish
Tsanginan ginshih duu enehen biyiig mine bachimduulna
Taalal taallaaraa biesee medren enhriilehed
Tanii bas minii setgel uuriin erhgui bachimdana.
Gar, hul, huzuu, uruul shatsan met
Gal haluun tachaaliin hunjild huchigdsan met
Gantshan ene l zuiliig ertuntsuus hussen yum shik
Gartsaagui buhniig martaad haluun jargald avtana
Zugeeree ene minii buruu bish
Zuvhun jargal edlesen bieiin mine buruu
Zah hyzgaargui ertuntsiin buruu bish
Zarshiin setgel gijigdsen ene tachaaliin buruu
Gants shunu bailaa ch ene bol jargal
Gantshan chi bish bailaa ch taashaal l bol taashaal
Gartsaagui amidral l bol amidral
Gai taarj huuhedtei l bolohgui bol ene zaluu nas...
Boddoo ter zunii heseghen udriig
Bodlogogui setgel buruugui amraglal heterhii saihan baisniig
Busdad helj uzeegui gantshan ter ugiig
Bi heterhii ert helsendee haramsaj bna
Chamaas mine uldsen zuil gantshan tsamts
Chiniihee uneriig martahgui gesen dee ugaagaagui
Changa hashgaraad helsen ug chine minii setgeld tod ch
Chamaigaa bi hezee ch buruutgahgui Zuvhun minii aldaa
Ergeed uulzahad chi mine huniih bolson baina, Bi yu ch gehev
Emzeghen setgel buleen uruul chine martagdsan baina, bi yay ch gehev.
Eyldegheneer mendleerei chi nadtai minii husel
Ergeh on tsag mochuuded namaig buu martaarai... minii amidral
Учралаар зөгнөсөн хорвоод
Ууж суухдаа би дэндүү жаргалтай
Бодол, итгэл, сэтгэл хүсэл мөрөөдлөө хаяад
Бор дарсанд шунаж байхдаа би хэтэрхий жаргалтай
Хавьтсан болгоноо өөрөөсөө түлхээд
Хар тамхи утаанд мансуурч суухдаа жаргалтай
Хайртай хүн, хамгийн дээд ээжийгээ мартаад
Хоолой хорсгосон гашуун утаанд гиюурч суухдаа би жаргалтай
Гартаа цэцэг бариад ээждээ өгөхөөс илүү
Гашуун ундаа эд эсэндээ шингээж уйлж суухдаа би жаргалтай
Ганцхан намайг гэсэн хайрын бүх сэтгэлийг хаяад
Газар дээр наргих л гэж төрсөн юм шиг согтуу байхдаа би жаргалтай
Тиймээ би амьдралд биш архинд хайртай
Тэсгэл алдаад сороод авах тамхинд бас хайртай
Аз жаргал гэрэл гэгээнд хөшиг татаад
Алтан дэлхийд тэмтчин бүдэрсээр
Ганцхан мансууралд би хайртай....
Хав харанхуй ертөнцөд
Гэрэл нэмсэн миний үр
Газар дээр гишгэж чадалгүй
Голомтоос минь явлаа
Хүсэл итгэлийн минь
Жигүүр болсон миний үр
Хорвоо ертөнцтэй
мэндэлж чадалгүй хэвлийгээс минь одлоо
Гуниг гутралын зүг чиггүй орчилд
Гутрах биш үхэх надад багадсан ч
Ганцхан үрээ зүрхэндээ хадгалая
Гарцаагүй чи ижийдээ эргээд ирж л таараа
Бүрханы тааллар ннадаас холдсон үрээ
Буцаад ирэх хайрыг зөгнөн үнсье
Бул чулуу зүрхэнд шигдсэн энэ таалалд
Буян нүглийн ёсыг зөрчин бурхан чамайг хараая
Итгэлээс биш хайраас мэндлэх үрээ
Илд бамбай болгож амьдралаас би хөндөөгүй
Эзэрхэг төрсөн миний ганц тавилан
Энхрий чамтай минь уулзуулахгүй гэж шийджээ
Үрээ хэвлийдээ өнгөрүүлсэн 5 сар
Үүрд миний дурсгалын оч нь байх болно
Үнэхэээр чин сэтгэлийн миний хүслийг
Үзэн ядах сэтгэлээр солисон бурхан чамайг хараая
Чамд үр минь биш би хэрэгтэй байсан юм
Чанга хашгараад хэлье чамайг би харааж байна
Амьдралын сайхныг надаас булаасан чамайг
Амьд яваа насандаа итгэхээн болиод зүхэе
Сөхөрч явсан тэр үеүүдийг буцааж
согтуу чамд агсан тавьж бардамная
Сор сорын дээд үрийг минь булаасан чамд биш
Сорь хорвоо дээр намайг түрүүлсэн ээждээл ганцхан залбирая.
Надаас авах зүйл үлдсэн бол бүгдийг нь ав
Нарт ертөнцөд тэглээ гээд чамаас би гуйхгүй
Надад байгаа эрхмийн эрхмийг авсан болохоор
Надад одоо юу ч хэрэггүй чамайг би хараая...
Хажуугаар зөрөх сайхан залуугийн төлөө
Хундага өргөе
Энэ дурлал биш
Гал улаан хайрын төлөө
Хундага өргөе
Би дүр нь биш
Ганцаардсан залуусын төлөө
Хундага өргөе
Би ижил нь биш
Ганц шөнийн жаргалын төлөө
Хундага өргөе
Би хүсэл биш
Шүлэнгэтсэн хорслын төлөө
Хундага өргөе
Би уур биш
Аз жаргалын төлөө
Хундага өргөе
Би амьдрал биш
Аяа өөрийнхөө төлөө
Хундага өргөе
Би хүн биш
Удам дамжсан ноён нуруу гэр бүлийнхээ төлөө
Хундага өргөе
Би төгсгөл нь биш
Ураг цагаан сүүнийхээ төлөө
Хундага өргөе
Би эр хүн биш
Уудам хорвоод тэмтчин гэлдрэх согтуугийн төлөө
Хундага өргөе
Би сархад биш
Учрах он улирлын төлөө
Хундага өргөе
Би цаг хугацаа биш
Чамд тохиох аз жаргалын төлөө
Хундага өргөе
Би зовлон биш
Чанга хатуу ертөнцийн төлөө
Хундага өргөе
Би үхэл биш
Чамд л гэж бэлэглэсэн зүрхнийхээ төлөө
Хундага өргөе
Би ямар алдах биш
Чамайг надаас булаасан охидын төлөө
Хундага өргөе
Би ямар хардах биш
Гартаа бэлзэг зүүсэн эхнэрүүдийн төлөө
Хундага өргөе
Би хаан биш
Гал улаан цэцэгсийн үнэрт
Хундага өргөе
Би энгэсэг биш
Гараас атгасан эрсийн төлөө
Хундага өргөе
Миний сэтгэл ханах биш
Гандаж шархадсан зүрхний төлөө
Хундага өргөе
Би бурхан биш
Хумсаа мэрээд ичиж суугаа аалийн төлөө
Хундага өргөе
Би даруу биш
Хурц үг шударга зангийн төлөө
Хундага өргөе
Би шүүгч биш
Худал, үнэн ялалтын төлөө
Хундага өргөе
Би хуульч биш
Хувь тавилан заяа төөргийн төлөө
Хундага өргөе
Би зам нь биш
Асгарах нулимсний төлөө
Хундага өргөе
Би инээмсэглэл биш
Амраг хосын хайрын төлөө
Хундага өргөе
Би бэлзэг нь биш
Алт эрдэнэс шунаг сэтгэлийн төлөө
Хундага өргөе
Би дээрэмчин биш
Амьдрал сайн сайхны төлөө
Хундага өргөе
Би ерөөлч биш...

